Эль Сальвадорын үр хөндөлтийг хориглосон хуулийг хүчингүй болгоё.

Эль Сальвадорт үр хөндөлтийг хориглосон хуулиас болж жил бүр мянга мянган охид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Эль Сальвадорын засгийн газар үр хөндөлтийг хориглосон хуулиараа олон мянган охид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, үхэлд хүргэж байгаад хариуцлага хүлээх ёстой.

Үр хөндүүлэх нь гэмт хэрэгт тооцогдох ба үүнд тусласан хүн ч гэмт хэрэгтэн болдог. Үр хөндөлтийг хориглосон хуулиар жирэмсэн эмэгтэй үр хөндүүлбэл 8 жил хүртэл хорих ял авдаг. Үр зулбах тохиолдолд онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэргээр 50 жил хүртэл хорих ялтай. Учир нь үр зулбалтыг нууцаар үр хөндүүлсэн гэж үздэг байна. Ял шийтгэл нь ихэнхдээ үндэслэл муутай нотолгоонд тулгуурладаг.

Эль Сальвадорын үр хөндөлтийг хориглосон хууль хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул үүнийг маш яаралтай хүчингүй болгохыг уриалж байна.

Захидлын орчуулга

Эрхэм Ерөнхийлөгч, Санчес Серен танаа

Таныг дараах зүйлд анхаарал хандуулахыг шаардаж байна. Үүнд:

• Үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохгүй байх: охид, эмэгтэйчүүдийг үр хөндүүлснийх нь төлөө шийтгэдэг бүх төрлийн ял шийтгэлийг устгах, тэдэнд тусласан эмнэлгийн ажилтнууд болон бусад хүмүүсийг гэмт хэрэгт буруутган шийтгэдэг явдлыг таслан зогсоох

• Үр хөндүүлсэн эсхүл зулбасан хэргээр буруутгагдан хоригдож буй охид, эмэгтэйчүүдийг нэн даруй суллах.

• Охид, эмэгтэйчүүдийг аюулгүй, хууль ёсны үр хөндөлт хийлгэх боломжоор хангах. Үүнд хүчин болон цус холилдсон тохиолдлын жирэмслэлт, охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд байгаа эсхүл үр хөврөл амьдрах чадваргүй тохиолдолд үр хөндүүлэх боломжтой байхыг зөвшөөрөх

• Орчин үеийн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, үйлчилгээ авах явдлыг баталгаажуулах, түүнчлэн, бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролоор хангах

Таныг энэ ноцтой хэргийг анхааран үзнэ хэмээн найдаж, хариу хүлээж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 669162 дахь зочин боллоо.