Африкийн орнууд дахь албадан нүүлгэлтийг зогсоо!

Ядуусын хороололд амьдардаг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн бэрхшээл зовлон нэгэн ижил байсан нь биднийг нэгтгэж улам бүр хүчтэй болгосон хэмээн албадан нүүлгэлтэнд өртсөн Ганна улсын Акра хот дахь Фадамагийн ядуусын хорооллын оршин суугч, оёдолчин Флип Кумах ярьж байна.

Африкийн орнуудын засгийн газар, орон нутгийн удирдлагуудаас албадан нүүлгэлтийг зогсоож, орон байрны халдашгүй дархан байх эрхийг хүндэтгэн үзэхийг уриалж байна.

Албадан нүүлгэлтийг таслан зогсоо
Африкийн хотуудад жил бүр орон нутгийн захиргаанаас эсвэл бусдын албадлагаар олон мянган айл өрхүүдийг хүний эрхийн ямар ч хамгаалалтгүйгээр орон гэрээс нь хөөн гаргаж, тэдний амьдрал ахуйг улам дордуулсаар байна. Хүмүүс зөвхөн орон гэрээ төдийгүй  нийгэмд эзлэх байр суурь, ажил хөдөлмөрөө алдаж,  хүүхдүүд нь сургуулиас хүчээр гарч байна. Албан бусаар суурьшсан буюу ядуусын хороололд амьдарч буй иргэдэд тулгарч буй хамгийн том эрсдэл нь амьдарч буй газраа албан ёсны зөвшөөрөл авах боломж хомс байдаг юм.

Хүмүүс маш олноороо шударга бус байдалд амьдарч байна. Хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хэн ч албадан нүүлгэгдэх ёсгүй. Энэ бол хууль бус ажиллагаа бөгөөд Африкийн засгийн газрууд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхгүй байгаа явдал билээ. Албадан нүүлгэлт нь улс орны хөгжил, хотыг дахин төлөвлөх нэрийн доор байнга явуулж буй хууль зөрчсөн үйлдэл төдийгүй хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг дордуулж, маш олон хүн орон гэргүй ядуу зүдүү амьдарч байна. Албадан нүүлгэснээс болж нийгэмд маш олон асуудлууд тулгарч байгаа бөгөөд энэ нь асуудлыг шийдвэрлэх гарц болж чадахгүй юм.

Орон байртай байх нь хүний эрх
Сахарын цөлийн өмнөд хэсгийн хотуудад дөрвөн хүний нэг нь албан бусаар суурьшин амьдарч байна. Хот төлөвлөлтийн талаар засгийн газраас гаргасан алдаатай бодлогын улмаас тэдгээр хүмүүс хотын бусад оршин суугчдын адилаар хотод ажил хөдөлмөр эрхлэх, татвар төлөх, саналаа өгөх, хүүхдүүдээ сургуульд явуулах зэргээр хотын эдийн засгийн амьдралд хувь нэмрээ оруулах чадваргүй байна. Хотын дахин төлөвлөлт ба төсөвт тэдний асуудлыг тусгалгүй орхигдуулдаг нь аюулгүй байдал алдагдаж, цэвэр усны хангамж болон сургууль, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх боломжгүйн улмаас  шаардлагад нийцэхгүй орчинд амьдарч байна.

Энэхүү нөхцөл байдал нь албан бусаар суурьшин амьдарч буй хүмүүс бусдын адил цэвэр ус, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд амьдарч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхтэй гэж заасан олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байгаа хэрэг юм.

Африкийн орнуудын засгийн газар, орон нутгийн удирдлагуудаас дараах арга хэмжээг авахыг уриалж байна. Үүнд:

  • албадан нүүлгэхийг даруй зогсоох,
  • албадан нүүлгэх ажиллагаа дахин явагдахаас  урьдчилан сэргийлж, албадан нүүлгэхийг хориглосон хууль баталж, хэрэгжүүлэх, тэдгээр нь олон улсын болон бүсийн хүний эрхийн хэм хэмжээтэй нийцэж байх,
  • албадан нүүлгэлтэнд өртсөн хүмүүстэй зөвлөлдөж, орон байрны наад захын хэрэгцээг хангах алхамыг нэн даруй авч хэрэгжүүлэх,
  • ядуусын хороололд амьдарч буй хүмүүс цэвэр ус болон эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд орон байртай байх, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах боломжоор хангагдах үр дүнтэй бодлогыг авч хэрэгжүүлэх,
  • ядуусын хороололд амьдарч буй хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах асуудлыг төлөвлөх, төсөв гаргах үйл явцад болон шийдвэр гаргахад тэднийг оролцуулах.

Доор гарын үсгээ зурж илгээгээрэй.

Дэлхийн Хүн Амын Нутагшил Суурьшлын 2011 оны олон улсын өдрөөр албан бусаар нүүлгэн шилжүүлэгдсэн оршин суугчид албадан нүүлгэхийг зогсоохыг шаардаж байна. Кени улс, Найроби хот. © Эмнести Интернэшнл
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598873 дахь зочин боллоо.