НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ БҮХ НАСААР ХОРИХ ЯЛААР ЯЛЛАЖЭЭ

1994 онд Кристи Черамие нь суллагдах боломжгүйгээр бүх насаараа хоригдох ял сонсчээ. Тухайн үед тэрээр 16 настай байв. Ийм хүнд ялыг насанд хүрээгүй хүүхдэд оноох нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн хэрэг мөн. Өдгөө 33 настай Кристи амьдралынхаа ихэнхийг торны цаана өнгөрүүлээд байна. 

Кристи Черамие нь сүйт залуугийнхаа авга эгчийг хөнөөсөн хэргээр яллагдсан ч тэрээр сүйт залуу нь уг хэргийг үйлдсэн хэмээн мэдэгдсээр байна. Насанд хүрэгчдийн шүүхээр хэргийг нь шүүхээс өмнө тэрээр цаазаар авах ял авахаас эмээн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч уучлал хүссэн ажээ. Уучлал хүссэн явдал нь түүнийг давж заалдах боломжгүй болгож байгаа юм. 2001 онд “тухайн үедээ шүүх ажиллагааг сайн ойлгоогүй” гэх үндэслэлээр Кристи Черамие уучлал хүссэн өргөдлөө буцаах гэсэн боловч амжилтанд хүрээгүй билээ. 

Кристи Черамиегийн хүүхэд нас бэлгийн хүчирхийлэл дүүрэн өнгөрчээ. 13 настайдаа амиа хорлох гэх оролдсоны дараа сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байжээ. 

Шоронд байхад нь харгалзагч нь түүнийг “үлгэр жишээ хоригдол, нийгэмд гарч амьдрах 2 дахь боломж авах эрхтэй хүн” хэмээн үнэлсэн юм. Тэрээр ахлах сургуулийн диплом болон хөдөө аж ахуйн чиглэлээр зэрэг эзэмшсэн бөгөөд засан хүмүүжүүлэх газартаа энэ чиглэлээрээ хэд, хэдэн хичээл заадаг ажээ. Хохирогчийн ойрын хамаатнууд нь Кристи Черамие 2 дахь боломж олж авах эрхтэй хэмээн мэдэгдсэн байдаг. 

Гэмт хэрэг үйлдэхээ 18 нас хүрээгүй байсан хэнийг ч суллагдах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оноохыг хориглодог НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцийг батлаагүй хоёрхон орны нэг АНУ билээ. 

Та бүхэн Луйзиана мужийн захирагчиас Кристи Черамиед өршөөл үзүүлэхийг хүсэж захидал бичнэ үү. 18 нас хүрээгүй байхдаа үйлдсэн аливаа гэмт хэрэгт суллах боломжгүйгээр бүх насаар нь хорьдог ялыг болиулах мужийн хуулийг боловсруулан батлах бүхий л шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж, захидал бичнэ үү. 

Хаяг: 

Bobby Jindal
Governor of Louisiana
Post Office Box 94004
Baton Rouge
LA 70804-9004
USA
Fax: +1 225 342 7099
Email via contact form at:
http://www.gov.la.gov/index.cfm?md=form&tmp=email_governor 
Salutation: Dear Governor 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562182 дахь зочин боллоо.