Лондонгийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян болон тус хорооноос Дов компанитай байгуулсан түншлэлийн харилцаагаа ахин нэг бодолцож үзэх, Бопалын ард иргэдээс уучлалт гуйхыг шаардацгаая

1984 онд Энэтхэгийн Бопал хотноо орших шавьжны хорны үйлдвэр “Юнион карбид”-аас хэдэн мянган тонн химийн бодис алдагдсаны улмаас ойролцоогоор 7,000-10,000 хүн удалгүй нас барж, 20 жилийн дараа энэ аюулт бодисын улмаас 15,000 гаруй хүний амийг авч одсон ба тус үйлдвэр нь одоог хүртэл 100,000 гаруй хүний эрхийг зөрчин үйл ажиллагаагаа явуулж, тус газрыг бохирдуулсаар байна.

Өнөөдөр Дов компани нь Олимпын наадмын спонсор бөгөөд Бопалын хэрэгт хариуцлага хүлээх ёстой компани юм. Гэсэн хэдий ч тус компани хүний эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаагаа үл тоосоор байна.

Бопалын хийн хоолойн гамшиг нь нэгэн компаний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй сүйрлийн нэг бөгөөд чухам яагаад тив дамнасан компани, корпорациудын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай вэ гэдгийг бэлхнээ харуулсан юм.

Лондонгийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян болон тус хорооноос Дов компанитай байгуулсан түншлэлийн харилцаагаа ахин нэг бодолцож үзэх, Бопалын ард иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байна.

Та юу хийж чадах вэ
• Лордод хандаж бичсэн захиаг дараах хаягаар илгээх: sebastian.coe@london2012.com pressoffice@london2012.com 
• Твиттерээр дараах мессежүүдийг илгээх: #DontDowIt тэмдгийг хэрэглэн @sebcoe, @London2012 твиттерээр илгээнэ үү.

.@London2012 @sebcoe Stop defending @DowChemical- don't pollute London2012 with a toxic legacy #DontDowIt
.@London2012 @sebcoe, stop defending @DowChemical’s failures on Bhopal #DontDowIt
.@London2012 @sebcoe LOCOG must apologize now! @DowChemical is not clean from the Bhopal legacy #DontDowIt
.@London2012 @sebcoe Don’t forget Bhopal! LOCOG defended @DowChemical and must apologize #DontDowIt

Лордод хандаж бичсэн захидлын агуулга:

Эрхэм Лорд Со танаа,

Лондонгийн Олимпын Зохион Байгуулах Хорооноос Дов компанитай байгуулсан түншлэлээ дахин нэг бодолцож үзэхийг хүсч танд захиа бичиж байна.

Бид танай хороо Бопалд болсон гамшгийг үл тоомсорлон Дов Компанитай түншлэлийн гэрээ байгуулсан нь одоо болох Олимпын нэр хүндийг унагаж байгаа төдийгүй хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд шударга бусаар хандаж асар их сэтгэлийн дарамт, шахалтанд оруулж байгаа бөгөөд 1984 оны Бопалд болсон гамшиг болон тус газрыг бохирдуулсандаа хариуцлага хүлээхээс удаа дараа татгалзсан Дов компанийг Лондонгийн Олимпын Зохион Байгуулах Хороо өөгшүүлэн дэмжсэн хэрэг болж байна.

Иймд дараах арга хэмжээг авахыг шаардаж байна. Үүнд:

1)    Энэ ёс зүйгүй үйлдлээ зогсоож Олимпын цэнгэлдэх хүрээлэнг Дов компаниар тохижуулуулах шийдвэрээ цуцлах

2)    1984 оны Бопалын гамшиг болон тус газрыг удаа дараа бохирдуулсан явдалд Дов компани хариуцлага хүлээх ёсгүй гэж олон нийтэд мэдэгдэснээ хүлээн зөвшөөрөх

3)    Бопалын ард иргэдэд учруулсан гарз, хохирлын төлөө тэднээс уучлал гуйх

4)    Хүний эрхийг дээдлэх ёс зүйн бодлогоо сайжруулах

5)    \Олон Улсын Олимпын Хороо болон дараагийн Олимп зохион байгуулагчдад хандан хүний эрхийг дээдлэх бодлого гэдэг нь зарим зайлшгүй нөхцөл тэр дундаа Олимпыг хэн санхүүжүүлж байна гэдгээс ихээхэн хамааралтай гэдгийг сануулах

Дээрх асуудлыг нухацтай авч үзэн, Дов компаний хэргийг шийдвэрлэж, бидэнд хариу мэдэгдвэл талархах болно.

Таныг хүндэтгэсэн 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560609 дахь зочин боллоо.