Тайландын эрх баригчдаас Биллийг суллахыг шаардана уу.

Билли бол хүрээлэн буй орчин, орон байртай байх эрхийн төлөө тэмцэгч, Тайландын Карен тосгонд болсон албадан нүүлгэлтийг зогсооход идэвхтэй оролцсон хүний эрхийн идэвхтэн юм. Тэр эхнэр таван хүүхэдтэй бөгөөд 2014 оны 4-р сарын 17-ны өдрөөс хойш сураггүй болоод байна. Нутгийн ТББ-ууд түүнийг хүний эрхийн төлөө явуулсан үйл ажиллагаатай нь холбогдуулан эрх баригчид баривчилсан хэмээн санаа зовниж байна. Билли алга болох үедээ Каенкрачан дүүрэг дэх Карен тосгоны оршин суугчид, идэвхтнүүдтэй уулзан шүүх ажиллагаанд бэлтгэхээр хэрэгт холбогдолтой баримт бичгийг авч явжээ. Уг тосгоныхон 2011 оны 7-р сард 20 Карен айлын орон гэрийг нурааж, шатаасан хэрэгт эрх баригчид хариуцлага хүлээх ёстойг нэхэмжилж байсан ба Билли Тайландын хаанд хандан өргөх бичиг барихаар төлөвлөж байсан юм.

Тиймээс бид Тайландын Ерөнхий сайдад хандан:
1. Петчабури мужийн Каенгкрачан Үндэсний Хүрээлэнгийн орон нутгийн эрх баригчдын саатуулах газарт хамгийн сүүлд байгаа нь тогтоогдсон Билли нэрээр танигдсан Полачи Ракчонгчароены хоригдож байгаа газрыг яаралтай тогтоох,
2. Хэрэв түүнийг саатуулах газарт хорьсоор байгаа бол яаралтай гэр бүл, өмгөөлөгчтэй нь уулзуулах, шаардлагатай бол эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнд тулгаж буй хэргийг ил тод болгохыг шаардаж байна.
Бидэнтэй нэгдэж, хүний эрхийн тэмцэгч Биллийг суллуулах цахим ажиллагаанд оролцоно уу.

Захианы агуулга:

Dear Caretaker Prime Minister

I am very concerned about housing rights activist Mr.Pholachi Rakchongcharoen, also known as Billy and call on you to:
● take immediate steps to establish the whereabouts of Por La Chi Rakchongcharoen, also known as “Billy”, who was last seen in the custody of local authorities in Kaengkrachan National Park in Petchaburi province;

● If he is in custody, reveal the charges against him, and give him immediate access to his family, a lawyer and any medical treatment he may require.

Kind regards

Billy, left, has just disappeared. We fear for his life. © private
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542180 дахь зочин боллоо.