ДИЛОРОМ АБДУКАДИРОВА

Дилором Абдукадирова нь Узбекистан улсын Андижан хотод хүнсний ногоо тарьж, худалдаалдаг гэр бүлийн жижиг ферм эрхэлдэг. 2005 оны 5-р сарын 13-ны өглөө тэрээр эдийн засгийн нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр Андижан хотод болсон эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн. Тайван жагсаж байсан эсэргүүцэгчид рүү гэнэт аюулгүйн хүчнийхэн буудаж, олон хүн нас баржээ.

Цугласан олныг хоморголон баривчилж байсан тул Дилором тэндээс зугтаж, 25 километрын цаана байрладаг Киргизын хил нэвтэрч, дүрвэн 2006 онд Австрали улсад оршин суух болсон.

2010 оны 1-р сард Дилором гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Узбекистаныг зорьсон ба эрх баригчид түүнийг яах ч үгүй хэмээн баталсан ч Ташкентын онгоцны буудалд ирмэгц нь баривчилж, дөрөв хоног байцаажээ.

Дараа нь гэр бүлтэйгээ уулзаад хэд хонож байтал дахин баривчилж, түүнийг өмгөөлөгчөөр хангаагүй, гэр бүлтэй нь ч уулзуулалгүй хоёр долоо хоног хорьжээ.

2010 оны 4-р сард Дилоромд “үндсэн хуулийн тогтоолыг зөрчихийг оролдсон” болон аялах зөвшөөрөлгүйгээр Узбекистаныг орхиж явсан хэргээр 10 жилийн хорих ял оногдуулжээ. Дилором шүүх хурал дээр турж эцсэн, нүүр нь хөхөрсөн байсан тул түүнийг эрүүдэн шүүж, хүчээр толгойн алчуурыг нь тайлуулсан гэж гэр бүлийнхэн нь үзэж байна.

2012 онд Дилоромд шоронгийн журам зөрчсөн хэмээн найман жилийн хорих ял нэмж оногдуулжээ. Дилоромын гэр бүлийнхэн түүнийг дахин эрүү шүүлт, зүй бус харьцаанд өртөх вий хэмээн маш ихээр санаа зовниж байна.

Узбекистаны ерөнхийлөгчид хандан түүний эсрэг өдүүлж буй хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг нөхцөлгүйгээр яаралтай суллах, эрүүдэн шүүсэн хэрэгт яаралтай хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарахыг шаардаж буй дараахь захидлыг дэмжин, үйл ажиллагаанд нэгдэнэ үү.

Захианы утга:

To: Islam Karimov, President of Uzbekistan
I write to the President and Government of Uzbekistan concerning Dilorom Abdukadirova.
I urge you to:
• drop all charges against Dilorom Abdukadirova
• immediately and unconditionally release her from prison and allow her to reunite with her family
• carry out a prompt, impartial and effective investigation into the allegations that she was tortured in custody
• bring to justice any officials found responsible for torture or other ill-treatment of her.
Yours Sincerely,

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 704325 дахь зочин боллоо.