АЛФРЕДА ДИСБАРРО

2013 оны 10-р сарын 3-нд өрх толгойлсон эх Алфреда Дисбаррог интернэт кафед сууж байхад нь Филиппиний цагдаа нар ирж, хар тамхи наймаалсан хэрэгт буруутгажээ. Алфреда буруугүй болохоо мэдэгдэж, сайн дураар нэгжүүлсэн ба түүний халааснаас гар утас, таван песо л гарчээ. Цагдаа түүн рүү буу чиглүүлж, цээж рүү нь цохин, гарыг нь гавлаж цагдаагийн газарт аваачсан байна.
Цагдаагийн ахлах офицер Алфредад хүчээр гэм буруу хүлээлгэхийн тулд хана руу шахаж, нүүр, гэдэс рүү нь цохих, бороохойдох, хуруугаараа нүд рүү нь чичлэх, алгадах, үс ноос идүүлэх, толгойгоор нь хана мөргүүлэх зэргээр тамлажээ.
Алфредаг орон нутгийн шоронд хорьж байгаа ба хууль бусаар мансууруулах бодис худалдаалсан, эзэмшсэн хэрэгт буруутган шүүх гэж байна. Түүнийг шүүх эмнэлэгийн үзлэгт оруулсан хэдий ч цагдаа нарын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлээгүй байна.
Филиппиний цагдаагийн газрын даргад хандаж шударга ёсыг шаардан, Алфреда Дисбаррог эрүүдэн шүүсэн хэрэгт нээлттэй, бүрэн дүүрэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардаж буй захидлыг дэмжин нэгдээрэй.

Захианы утга:

Philippine National Police Internal Affairs Service (PNP IAS)
Police Director Alexander Roldan
Acting Inspector General

We call on The Philippine National Police Internal Affairs Service to open an investigation into the allegations of torture and other ill-treatment suffered by Alfreda Disbarro in October 2013 while in custody at the Paranaque Police Headquarters, and ensure that this investigation is prompt, impartial, effective and efficient. If the investigation confirms the torture allegations:
• Refer the case for public prosecution and cooperate with further investigations as needed by the court;
• Take immediate administrative measures against any police officers who are found to have been involved into the torture and other ill-treatment of Alfreda Disbarro, including those who were complicit in her torture;
• Provide a safe space for whistle-blowers within the PNP who wish to report their personal knowledge of torture by their colleagues, including in the case of Alfreda Disbarro.
Yours sincerely,

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 597509 дахь зочин боллоо.