Газар нутгаа хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулж байна

Гондурас улсад амьдардаг, нутгийн Ленка уугуул түмний хувьд газар нутаг нь амь амьдрал нь билээ. Усан цахилгаан станц, уул уурхай зэрэг бизнесийн том төсөл нутгийнх нь баялгийг сүйрүүлэн шавхжээ. “Ла Паз дахь бие даасан Ленка уугуулуудын хөдөлгөөн” буюу МИЛПАХ энэ сүйрлийн эсрэг тэмцлийг манлайлж байна. Байгалиа хамгаалахаар тэмцэж байгаа тэдний үйлсийг нь харлуулан, аминд нь заналхийлж, биед нь халдсаар байгаа ч зандалчдыг шүүхээр бараг л шийтгэхгүй байна.
Уугуул түмэн, байгаль хамгаалагч руу халдах явдал Гондураст гаарч, хүний эрхийг хамгаалагчдын хувьд энэ улс дэлхий дээрх хамгийн аюултай орон болов. Азтай цөөн нь амьд  үлдэнэ, үгүй нь үрэгдэнэ. Усан цахилгаан станцын далан барихыг эсэргүүцсэн Берта Качерес гэгчийг 2016 онд хөнөөжээ. 2015 оны 10-р сард МИЛПАХ-ын гишүүн Ана Мириам Ромерог 24-долоо-хоногтой жирэмсэн байхад нь нөхрийг нь хайж ирсэн зэвсэглэсэн хүмүүс зэрлэгээр зодсон байна. Удалгүй 1-р сард гэрийг нь түймэрджээ. Хамтран тэмцэгч Мартин Гомезийг нь ална хэмээн хоёр хүн 2016 оны 7-р сард сүрдүүлжээ. Гэвч МИЛПАХ шантралгүй тэмцсээр байна.  
“Бидэнд зэвсэг байхгүй, мөнгө ч бас байхгүй, гэхдээ дуугаа хүрэх газар заргалдсаар ахиц ч гарч байна” гэж Мартин ярив.
Зоригт бүсгүй, залуусын тэмцэлд  дуу хоолойгоо нэгтгэцгээе.

Гондурасын Ерөнхийлөгчид хандан МИЛПАХ болон бусад хүний эрхийн хамгаалагч нарт шаардлагатай байгаа хамгаалалтаар хангаж өгөхийг уриална уу.  
Sr. Presidente Juan Orlando Hernández
Casa Presidencial
Bulevar Juan Pablo II
Tegucigalpa, Honduras
Salutation: Dear President

Twitter: @JuanOrlandoH

МИЛПАХ уугуул түмний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн захидал бичнэ үү

MILPAH
c/o CEHPRODEC
Colonia 15 de Septiembre
calle Clemente Marroquin Rojas
Avenida Independencia, Casa 1902
C.P. 2571
Tegucigalpa, Honduras

Улс:
Овог:
Нэр:
Имэйл:
Захидал:
Би 18 нас хүрээгүй
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 703837 дахь зочин боллоо.