Мьянмар улс угсаатны цөөнхийн цэвэрлэгээгээ зогсоо

Яг одоо Мьянмар улсад Рохинжанарт тохиолдоод байгаа нөхцөл байдал бол төлөвлөгөөтэй санаатай, зорилготой үйлдэл юм. Энд дэлхий дээр хамгийн хурдацтай өсч байгаа дүрвэгсдийн хямрал нүүрлээд байна.

Одоогоор наад зах нь 80 орчим газарт Мьянмарын аюулгүйн албаныхан байрласан ба тосгонууд бүхэлдээ газартайгаа хамт шатсанбайна. 

Гуравхан долоо хоногийн дотор 370,000 гаруй хүн Мьянмарыг орхин Бангладеш улс руу зугтаж байгаа нь энэ хямралыг үүсгээд байгаа юм. Тэдний 80 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд ба мөн олон хүн хүнд шархаджээ. 

Аюулгүйн албаныхан хүчирхийлэл хэрэглээд зогсохгүй зугтахаар оролдсон Рохинжанарыг буудажбайна. Энэ хардарсан зүүд газрын мина байрлуулсан Бангладешийн хилийн орчим мөн үргэлжилсээр байна. 

Энэ бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй дүйцэхүйц угсаатны цэвэрлэгээ юм. Энэ бол системтэй, зохион байгуулалттай халдлага бөгөөд үүнийг зогсоох эрх мэдэл Ерөнхий командлагчид бий. 

Ерөнхий командлагч генерал Мин Аун Хлайнд хандсан дараах шаардлагад нэгдэн гарын үсгээ зурна уу:

•Цэргийнхний үйлдэж байгаа хүний эрхийн зөрчил, хүчирхийллийг нэн даруй зогсоох.

•НҮБ, хараат бус сэтгүүлч, хүмүүнлэгийн ажилтнуудыг Рахайн мужид саадгүйгээр, чөлөөтэй нэвтрүүлэх 

Бид та бүхний гарын үсгийг Ерөнхий командлагчид илгээх юм. Хүчирхийлэл зогсох хүртэл бид зогсохгүй.

Хүний эрхийн зөрчлийг зогсоохыг шаардаж буй үйл ажиллагаанд нэгдээрэй
Улс:
Овог:
Нэр:
Имэйл:
Би 18 нас хүрээгүй
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 703837 дахь зочин боллоо.