ҮГЭЭ ХЭЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ЦАГДАА НАР ХАЛДЖЭЭ

Максима Акуна хэзээ ч ухарч няцахгүй. Хойд Перугийн тууштай тэмцэгч, тариачин бүсгүй гэр бүлээрээ оршин суугаа газар нутгаа орхин явахаас татгалзсны улмаас орон нутгийн цагдаагийн хүчирхийлэл, халдлагад өртөөд байна.
Максима дэлхийн хамгийн том алт, зэсний уурхайн нэг Янакоча компанитай газар эзэмших эрхийн талаар хуулийн хүрээнд маргаан үүсгэсэн юм.
Цагдаа нар Акуна болон хүүхдүүдийг нь зодож, байшинг нь эвдэн нурааж, компаний хамгаалалтын хүмүүс ирж ургац тариаг нь сүйтгэж, дайрч, сүрдүүлж байгаа нь өөрийн газар дээрээ амьдрах боломжгүй болгож, шантарч, тэмцлээ зогсоон нүүх хүртэл үргэлжлэх зорилготой аж. Харин Максима бууж өгөх, шантрах бодолгүй байгаа юм.
Максимад баатарлаг тэмцлийнх нь төлөө байгаль орчныг хамгаалагч нарт олгодог Голдманы шагналыг 2016 онд гардуулсан юм. Бид хамтдаа шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл Максима гэр бүлийнхээ хамт эзэмшил газраа амгалан тайван амьдрах боломжийг баталгаажуулах шаардлагатай байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 689105 дахь зочин боллоо.