Арван гурван эрэгтэй цаазлуулах эрсдэлтэй байна

1995 онд Токиогийн метронд үхлийн хортой газ ашиглан халдлага үйлдсэн болон бусад хэрэгт буруутгагдсан Аум Шинрикё шашны бүлэглэлийн арван гурван гишүүн цаазаар авахуулах эрсдэлтэй байна.  

9-р сарын 7-нд Токиогийн Дээд шүүхээс энэ хэрэгт холбоотой хамгийн сүүлчийн хэрэгтний ялыг нь баталснаар 2006-2011 онд үргэлжилсэн шүүх ажиллагаа дуусч Аум Шинрикё шашны бүлэглэлийн гишүүдийн цаазаар авах ялыг хэзээ ч гүйцэтгэж болзошгүй байна.

8-р сарын 3-нд томилогдсон Хууль зүйн шинэ сайд Кацутоши Канеда цаазаар авах ялыг дэмждэгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн.

Япон улс цаазаар авах ялыг дүүжилж гүйцэтгэдэг ба ихэвчлэн нууцаар хэрэгжүүлдэг. Хоригдлуудад ихэнхдээ хэдхэн цагийн өмнө мэдэгддэг бол, заримд нь огт урьдчилан мэдэгддэггүй. Энэ нь цаазаар авах ялтай хоригдлууд тодорхойгүй байдалд ялыг нь хэзээ гүйцэтгэхийг мэдэх боломжгүй нөхцөлд хоригдоход хүргэж байна. Гэр бүлийнхэнд нь ялыг гүйцэтгэсний дараа нь мэдэгддэг байна.

Эмнести Интернэшнлээс Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулан Японы эрх баригч нарт хандан:

         ·            Аум Шинрикё шашны бүлэглэлийн арван гурван гишүүнийг цаазлахгүй байх, оногдуулсан бусад цаазаар авах ялыг бүгдийг хөнгөрүүлэх

         ·            Цаазаар авах ялыг халах зорилгоор гүйцэтгэлд моратори тогтоох, ялын дээд хэмжээг хэрэглэж байгаа асуудлаар үндэсний хэлэлцүүлэг өрнүүлэх 

         ·            Цаазаар авах ялыг тойрсон нууцлалыг зогсоох, цаазаар авах ял гүйцэтгэх талаар ялтан, түүний гэр бүл, өмгөөлөгч, олон нийтэд мэдээлж байхыг шаардаж захидал бичих эсвэл бидний цахим захидлыг дэмжиж гарын үсгээ зурахыг уриалж байна.

 

1995 онд Токиогийн метронд үхлийн хортой газ ашиглан халдлага үйлдсэн болон бусад хэрэгт буруутгагдсан Аум Шинрикё шашны бүлэглэлийн арван гурван гишүүн цаазаар авахуулах эрсдэлтэй байна.
Улс:
Овог:
Нэр:
Имэйл:
Захидал:
Би 18 нас хүрээгүй
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 581276 дахь зочин боллоо.