200 ОРЧИМ ИРГЭНД ОРОН ГЭРГҮЙ БОЛОХ ГАРЦААГҮЙ АЮУЛ ТУЛГАРААД БАЙНА /ХААГДСАН/

Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсанаас болж орон гэргүй болох аюул Улаанбаатар хотын 200 орчим иргэнд тулгараад байна. Байрных нь цонх, хаалга, паарыг сугалан, хогийн цэг болгосноос хүн амьдрах аргагүй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгшид, бага насны хүүхдүүд бүхий эдгээр өрхийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах хэрэгтэй байна. 

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын 3 дугаар байрнаас 28 өрх 2015 оны 2-4 дүгээр сарын хооронд нүүж гарсан. Хувийн барилгын компаниуд тухайн байрны иргэдэд шинэ байр барьж өгнө гэж амлажээ. Ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн мэргэжлийн байгууллага дүгнэсэн уг байрыг буулган шинэ байр барих байв. Компани тэднийг өөрсдөө саналаараа нүүж байгаа гэдгээ батлахын тулд байрныхаа цонх, хаалга, паарыг сугалж авахыг шаардсан ба энэ нь бусад айл өрхийг нүүлгэхэд хүргэнэ гэж хэлсэн хэмээн уг компаниудын саналыг хүлээн авч нүүсэн зарим иргэд Эмнести Интернэшнлд өгүүлсэн юм. Ийнхүү байрыг эвдэлсний дараа өөр хүмүүс ирж паар болон бусад авч болох барилгын материалыг тонон, хог хаяг зэргээр улам их сүйтгэжээ. 

Эмнести Интернэшнлийн судлаачид уг байранд 2016 оны 3 сард очиж, тэндхийн зарим оршин суугчидтай уулзсан юм. Компаниудын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул нүүлгүй үлдсэн оршин суугчдаас зарим нь хүн амьдрах боломжгүй болсон байрандаа өвөлжсөн байна. Харин зарим айл нэг жилийн хугацаагаар байр түрээслэх мөнгө компаниудаас авч нүүжээ. Гэвч, бараг жил өнгөрөөд байхад шинэ байр барих барилгын ажил эхлээгүй ба нүүж явсан иргэд энэхүү сүйтгэгдсэн 3 дугаар байрандаа эргэж ирэхээс өөр сонголтгүй эсхүл орон гэргүй болох аюул тулгарч байна. Нүүж очих өөр газар байхгүй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сартай нялх хүүхэд болон бага насны хүүхдүүдтэй 5 айл нүүлгүй өвөлжсөн байна. Түрээсийн мөнгө авахыг зөвшөөрөөгүй 12 айл уг байрны хүн амьдрахад боломжгүй нөхцлөөс болж өвөл нүүсэн ч хавар 4 дүгээр сард дулаан орохоор эргэж ирэхээр болж байна. 

Тус байрны оршин суугчид Монгол улсын засаг захиргааны холбогдох бүх байгууллагад хандан, паараа тавиулж халаалт авах зэргээр байраа засуулах талаар гомдол, хүсэлт гаргасан боловч үр дүнтэй арга хэмжээ аваагүй байна. Оршин суугчид барилга барих компаний үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тэдний хувьд шинэ орон байртай болох асуудал шийдэгдэхгүй байна. 

Та Англи, Монгол эсхүл өөрийн хэлээр Монголын засгийн газарт хандаж дараах зүйлийг шаардана уу.
• Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын 3 дугаар байрны иргэдийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах
• Оршин суугчдыг түр орон байраар хангаж буй нь тэдний 3 дугаар байрны өмчлөлийн эрхийг хөндөхгүй гэдгийг баталгаажуулах 
• Хөгжилд суурилсан нүүлгэн шилжүүлэлтийн үр дүнд нэг ч хүн орон гэргүй болох эсхүл хүний эрхийн бусад зөрчлийн хохирогч болохгүй байхыг баталгаажуулах 

2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 12-НЫ ДОТОР ДАРААХ ХАЯГААР ЗАХИА БИЧНЭ ҮҮ:  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 
Ноён. Э. Бат-Үүл    
Монгол улс, Улаанбаатар
Чингэлтэй дүүрэг
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7
Монгол улс, Улаанбаатар 15160
Цахим хаяг:      surakh0109@yahoo.de
Захидал эхлэх үг: Ноён. Э. Бат-Үүл
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
Ноён. Д. Баттулга
Монгол улс, Улаанбаатар
Чингэлтэй дүүрэг
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7
Монгол улс, Улаанбаатар 15160
Цахим хаяг:      tsant_1960@yahoo.com
Захидал эхлэх үг: Ноён. Д. Баттулга

 
Хувийг :
Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга
Ноён. М. Нямбаяр    
Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжигжавын гудамж – 7/1
Хангарьд ордон, 1303 тоот өрөө
Монгол улс, Улаанбаатар 15160, 
Факс: +976 11 315319
Цахим хаяг: m_nyambayar@yahoo.com 

ЭНД ДАРЖ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 631339 дахь зочин боллоо.