Хулхаз Маннан хамт ажилладаг хүнтэйгээ гэртээ байхад нь хэсэг хүн дайрч, 75 настай эхийнх нь нүдэн дээр амь насыг нь хороожээ.
Хулхаз нь ижил хүйстний харилцааг хууль бус гэж үздэг Бангладеш улсад эрсдэлтэй ажил болох ЛГБТИК хүмүүст зориулсан сэтгүүлийг үндэслэгч юм.
2016 оны 4-р сард болсон халдлагаас хойш нэг жил өнгөрсөн ба гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг хангалттай нотлох баримт байгаа ч энэ аллагын хэрэгт хэнд ч ял шийтгэл оногдуулаагүй байна. Цагдаагийн газар хариу арга хэмжээ авах гэж удаж байгаа ба засгийн газар бурууг хохирогч нарт тохоод байна.
Бангладешийн Дотоод хэргийн сайдад хандан энэ хэргийг шударгаар шүүхийг баталгаажуулахыг уриална уу.
Asaduzzaman Khan
Ministry of Home Affairs
Bangladesh Secretariat, Building – 8
Dhaka
Bangladesh
Salutation: Dear Home Minister
Хулхазын гэр бүлийнхэнд дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээнэ үү.
To the Family of Minhaz Mannan Emon
c/o Amnesty International East Asia Regional Office
16/F Siu On Centre
188 Lockhart Road
Wanchai
Hong Kong