Хүндэт Эмнестигийн гишүүн залуучууд аа,

2013 оны Ази Номхон Далайн Залуучуудын Бүсийн Сүлжээний элчингээр Чөлөөт бүлгийн гишүүн Ган-Эрдэнэ шалгарч, Өөрчлөлтийн төлөөх залуусын багийн ахлагч болоод байна.

Та бүхэн Залуучуудын сүлжээний багийн гишүүн болохыг хүсч байвал ganaa_618@yahoo.com, members@amnesty.mn хаягаар бүртгүүлнэ үү.

www.amnesty.mn Залуучууд
Scholarship

МОНГОЛЫН  ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН БЕЛИНДА ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Тэтгэлэгийн хэмжээ: 500 000 төгрөг 
Тэтгэлэг олгох хугацаа:  Жил бүрийн 5 дугаар  сард,        
Хамрах хүрээ: 25   хүртэлх насны нэг залуу хүнд олгоно.   
       
1. Белинда тэтгэлэгт мөнгөн шагналын зорилго нь:  
1.1.Монгол Улсад хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр болох
1 2.Монголын залуучуудыг  хүний эрхийн төлөөх үйл ажиллагаанд идэвхжүүлэх, залуу чадварлаг боловсон хүчнийг дэмжих; 

2. Белинда тэтгэлэгт мөнгөн шагналыг дараах шалгуурыг харгалзан олгоно.
2.1 Тэтгэлэгт нэр дэвшигч нь ЭИ-ийн болон бусад байгууллагын сургагч багш нарын сургалт, хүний эрхийн талаархи сургалтуудад хамрагдсан байх; 
2.2 Эмнести Интернэшнл байгууллагаас эрхлэн гаргасан хүний эрх, хүний эрхийг заахтай холбогдсон ном товхимолыг ашигласан байх; 
2.3.Өөрийн санаачилга, боломжоороо дор хаяж 500-аас дээш хүнд хүний   эрхийн тухай ойлголт мэдлэгийг хүргэсэн байх /ялангуяа үе тэнгийнхэн, эсхүл нийгмийн эмзэг хэсэгт хүргэсэн байх/. 

3. Белинда тэтгэлэгт мөнгөн шагналыг энэ журмын 2-т заасан болзол шалгуурыг хангасан, 25 хүртэлх насны нэг залуу хүнд  энэхүү журмын 4-д заасан материалыг үндэслэн олгоно.

4. Белинда мөнгөн шагналт тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч  дараах материалыг бүрдүүлнэ.  Үүнд:
4.1. Хүний эрхийн чиглэлийн сургалтанд суусан гэрчилгээ, батламж бусад баримт; 
4.2. Уг үйл ажиллагаа явуулсныг нотлох, үнэлэх хүний тодорхойлолт;
4.3. Сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр, тараасан материалд
4.4. Үйл ажиллагаа явуулсан тухай зураг, бичлэг, сонингийн мэдээ, оролцогчдын санал хүсэлт, үнэлгээнээс хавсаргах 

Тэтгэлэгийг шалгаруулах журам:
- Тэтгэлэгийг олонд нээлттэй зарлана. Тэтгэлэгийн хорооноос  өргөдөл, холбогдох баримт материалыг хүлээн авч хэлэлцэнэ. Сонгогдсон нэр дэвшигчдээс ярилцлага авна. Саналаа МЭИ-ийн УЗ-д оруулж батлуулана. 
- “Белинда тэтгэлэг”  шалгарсан нэр дэвшигчдэд  жил бүрийн 5-р сарын 28-нд тэтгэлгийг олгоно.
-  Тухайн тэтгэлэгийн шалгуурт тэнцэх өргөдөл ирээгүй тохиолдолд тэтгэлэгийг хүний эрхийн сургалтанд хамрагдах хүсэлтэй, зохих шалгуурт нийцсэн  хүний эрхийн сургалтын төлбөрт, эсхүл явуулах гэж сургалтанд нь зориулж  олгож болно. Ингэхдээ зохих материалыг бүрдүүлэн УЗ-ийн хурлаар оруулна.

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ