JOBS, INTERNSHIPS & VOLUNTEERING

Монголын Эмнести Интернэшнлийн Сайн дурынхан нь хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох их үйлсэд сургалт сурталчилгаа, кампанит ажил зохион байгуулах, холбогдох мэдээллийг орчуулах, түүнийг түгээх, тараах материал бэлдэх, гишүүд дэмжигчидтэй харилцах зэргээр өөрийн үнэт цагаа харамгүй зарцуулж, дундаршгүй мэдлэг чадвараа үнэ хөлсгүйгээр зориулдаг гишүүд, дэмжигч, хүний эрхийн идэвхитнүүд юм.

2015 онд Монголын Эмнести Интернэшнл байгууллагад гадаадын 2, Монголын 70 гаруй сайн дурын ажилтан урт болон богино хугацаагаар ажиллалаа.

2016 онд доорхи чиглэлээр өөрийн мэдлэг, туршлага, цаг заваа хандивлан сайн дураар ажиллах хүсэлтэй байгаа бидэнтэй холбоо барина уу. Үүнд

  1. Хүний эрхийн боловсрол
  2. Хүнийг хүндэл - эдийн засаг нийгэм соёлын эрхийг хамгаалах
  3. Цаазаар авах ял ба эрүүдэн шүүхийн эсрэг
  4. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах
  5. Онлайн эрх чөлөө
  6. Залуучууд

Дадлага хийх

Гадаадын болон Монгол Улсын Их, Дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнууд мэргэжлийн дадлага ажлыг хийдэг.

Монголын Эмнести Интернэшнлд дадлага хийснээрээ ярианы болон бичгийн Англи хэлээ сайжруулах, компьютерийн хэрэглээний программууд дээр  ажиллаж сурах, хүмүүстэй харилцаж сурах, ажлыг төлөвлөх, үнэлэх арга барилд суралцдаг.

Тэд байгууллагын зорилго үйл ажиллагаатай танилцах, зохион байгуулж буй үйл ажиллагаануудад хамтран оролцох мөн кампанит ажлуудыг зохион явуулахад идэвхитэй оролцдог.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Vote

Human Rights Friendly Schools

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Abolish the death penalty

Thousands of people around the world are waiting for governments to kill them.

Demand Dignity

Join the campaign against human rights abuses that keep people poor.

Stop torture

The so-called 'war on terror' has led to an erosion of fundamental human rights

Human rights education

The right to live in dignity, with access to health care, education, secure housing and an adequate livelihood is fundamental.
You are 561978th visitor.