НЬЮ-ЙОРКИЙН “ХОХИРОГЧДЫН ГЭР БҮЛ” НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮН ОЮУТНУУДАД ЦААЗААР АВАХ ЯЛЫН ТАЛААР ЛЕКЦ УНШЛ

АНУ-ын Нью-Йорк хотын “Хохирогчдын гэр бүл” байгууллагын гишүүн, гэрэл зурагчин Тоши Казама Монголын Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар 2010 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Монгол улсад зочиллоо. 

Энэ үеэр МУИС-ын ХЗС-ийн захирал Академич С.Нарангэрэл, Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Б.Сарантуяа, УИХ-ын гишүүн З.Алтай нартай уулзаж Монгол улс цаазаар авах ялыг халах алхамыг хэрэгжүүлж байгаад талархаад, түүхэнд энэ ялыг хуулиндаа хориглоход эрдэмтэн судлаачид, хууль тогтоогч нарын үүрэг ихээхэн чухал байдагийг туршлага харуулж байгааг дурдлаа. Япон улсын элчин сайд Кидокоро Такоётой уулзаж, Япон улс цаазын ялаас татгалзаж НҮБ-ын тогтоолыг дэмжихийг уриаллаа.  

Тоши Казама нь Нью-Йоркийн “Хохирогчдын гэр бүл” нийгэмлэгийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд өмнө нь гэмт хэргийн хохирогч болж байсан байна. “Хохирогчдын гэр бүл нийгэмлэг”-т хүн амины гэмт хэргийн хохирогчдын гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд болон цаазаар авах ялаар шийтгүүлэгсэдийн ар гэрийнхэн гишүүнээр нэгдэж,  цаазаар авах ялын эсрэг хамтдаа тэмцдэг аж. 

Сүүлийн 14 жилийн туршид цаазаар авах ялаар шийтгүүлсэн залуустай уулзаж тэдний гэрэл зургийг авч баримтжуулсан Тоши Казама нь АНУ-ын бүх мужууд, Япон, Канад, Хонгонг, Хятад, Тайвань зэрэг улсад хүний эрхийн хамгаалагчид, багш оюутнууд, эрдэмтэн судлаач нарт цаазаар авах ялын талаарх бодит байдлыг үзүүлсэн баримт мэдээллийг хүргэх лекц зохион байгуулсаар ирсэн. 

Улаанбаатар хотноо МУИС-ийн дугуй зааланд МУИС-ийн ХЗС, Отгонтэнгэр, Шихихутуг хууль зүйн сургууль болон бусад их дээд сургуулийн оюутан багш нарт,  мөн Цагдаагийн Академийн сонсогчид, хүний эрхийн хамгаалагч нарт  цаазаар авах ялын талаарх баримт мэдээллийг гэрэл зургаар үзүүлж, сонирхолтой лекц уншлаа. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Human Rights Friendly Schools

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Abolish the death penalty

Thousands of people around the world are waiting for governments to kill them.

Demand Dignity

Join the campaign against human rights abuses that keep people poor.

Stop torture

The so-called 'war on terror' has led to an erosion of fundamental human rights

Human rights education

The right to live in dignity, with access to health care, education, secure housing and an adequate livelihood is fundamental.
You are 882991th visitor.