“ХҮНИЙ ЭРХ – ЦААЗААР АВАХ ЯЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хүний эрхийн өдөр буюу 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас MN 25 телевизтэй хамтран “Хүний эрх-цаазаар авах ял” сэдвээр онол практикийн бага хурал зохион байгуулж орон даяар шууд дамжууллаа.

Хүний эрх Ардчиллын Судалгааны төвийн тэргүүн, хууль зүйн ухааны доктор С. Цэрэндорж онол практикийн бага хурлыг удирдан явуулж, доктор профессор, МУ-ын гавьяат хуульч С.Жанцан “Ялын бодлого ба цаазаар авах ял”, Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах Зөвлөлийн дарга Р.Янжмаа “Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн чиг хандлага, гарч буй дэвшил”, Нээлттэй Академи ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, “Цаазаар авах ялыг халсан улс орнуудын харьцуулсан судалгаа”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд “Монгол улсын Эрүүгийн хууль дахь цаазаар авах ялыг халах боломж” сэдвээр  тус тус илтгэл тавьлаа. 

Тус хуралд эрдэмтэн судлаачид, хууль зүйн сургуулийн багш нар, ГХЯ, ХЗДХЯ, ХЭҮК, улсын дээд шүүх, нийслэлийн шүүх, прокурорын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, хүний эрхийн ТББ, шашны байгууллага, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Human Rights Friendly Schools

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Abolish the death penalty

Thousands of people around the world are waiting for governments to kill them.

Demand Dignity

Join the campaign against human rights abuses that keep people poor.

Stop torture

The so-called 'war on terror' has led to an erosion of fundamental human rights

Human rights education

The right to live in dignity, with access to health care, education, secure housing and an adequate livelihood is fundamental.
You are 882972th visitor.