ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ ТЭМЦЭЭД БҮХ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛ АВЧЭЭ

Илхам Тохти нь их сургуулийн хүндэт профессор бөгөөд, угсаатны талаарх аядуу үзэл баримтлалаараа олонд танигджээ. Түүнийг 2014 оны 1 дүгээр сард Бээжин хот дахь гэрээс нь цагдаа нар баривчилсан юм.
Түүнийг баривчилсны дараахь таван сарын хугацаанд хаана хоригдож байгаа тухай гэр бүлд нь огт мэдэгдээгүй байна. Түүнд 10 хоногийн турш хоол хүнс өгөлгүй, 20 хоногийн турш хөлийг нь гавтай байлгажээ.
Илхам Тохти нь Шиньжан Уйгарын өөртөө засах орондоо ялгаварлан гадуурхалтанд маш ихээр өртдөг исламын шашинт Уйгар үндэстний нэг юм. Сүүлийн жилүүдэд үндэстэн хоорондын хурцадмал байдал гаарч, халдаж, довтлох нь нэмэгдсээр байна
Илхам хүчирхийллийг тууштай эсэргүүцэн Уйгарчуудын эсрэг ялгаварлан гадуурхах ажиллагааг засгийн газраас явуулж байгаа тухай өөрийн өгүүлэл, нийтлэл, лекцэнд онцлон дурджээ.
Үндэсний цөөнх рүү чиглэсэн БНХАУ-ын засгийн газрын бодлогыг тайван замаар эсэргүүцснийх нь төлөө 2014 оны 9 дүгээр сард Илхам Тохтид бүх насаар нь хорих ял оногдуулаад байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Human Rights Friendly Schools

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Abolish the death penalty

Thousands of people around the world are waiting for governments to kill them.

Demand Dignity

Join the campaign against human rights abuses that keep people poor.

Stop torture

The so-called 'war on terror' has led to an erosion of fundamental human rights

Human rights education

The right to live in dignity, with access to health care, education, secure housing and an adequate livelihood is fundamental.
You are 670002th visitor.