ТҮҮНИЙ ЭР ЗОРИГ ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН

2013 оны 6 дугаар сард Эдуард Сноуден АНУ-ын тагнуулын баримт бичгийг сэтгүүлчдэд өгснөөр дэлхийг цочирдуулсан тагнаж, чагнасан тухай мэдээллийг дэлгэсэн. Үүнд засгийн газрууд хувийн цахим шуудан, утас, веб хэрэглээ зэрэг хувийн харилцааны хэрэгслүүдийг нууцаар шалгаж, тагнаж байсан тухай ил болгосон байна.
Түүний энэ эр зориг дэлхийг өөрчилсөн юм. Сноуден хууль тогтоомжийг өөрчлөх, бидний хувийн нууцлалыг хамгаалахад туслах олон улсын хэлэлцүүлгийг эхлүүлсэн. АНУ 40 жилийн хугацаанд анх удаа засгийн газрын тагнах ажиллагааг хянах тухай хууль гаргажээ. Дэлхийн хэмжээнд Apple, WhatsApp зэрэг технологийн компаниуд бидний хувийн мэдээллийг хамгаалахад илүү анхаарч байна. Энэ бүхэн Эдуардгүйгээр бий болохгүй байлаа.
Эдуард бол хүний эрхийн төлөө тэмцэгч баатар юм. Гэвч түүнийг АНУ-ын өрсөлдөгч нарт нууц баримтыг худалдсан гэж буруутган олон жил хорих аюул тулгараад байна. Эх оронд нь шударга шүүх ажиллагаа болно гэсэн баталгаа байхгүй тул одоогоор ОХУ-д түр амьдарч байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Human Rights Friendly Schools

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Abolish the death penalty

Thousands of people around the world are waiting for governments to kill them.

Demand Dignity

Join the campaign against human rights abuses that keep people poor.

Stop torture

The so-called 'war on terror' has led to an erosion of fundamental human rights

Human rights education

The right to live in dignity, with access to health care, education, secure housing and an adequate livelihood is fundamental.
You are 704324th visitor.